Хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтыг ирэх сараас эхлүүлнэ

| Нийтэлсэн Apr 20, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 264

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо өчигдөр хуралдаж, "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний шугам тавих" төслийн талаар хэлэлцсэн.

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлж, авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг”-ний төсөл хэрэгжүүлэхээр санаачилсан нь энэ аж. Хөнгөн галт тэрэг нь гурван чиглэлд явах бөгөөд эхний ээлжид I шугамын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг ирэх тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж буй. Энэ нь “Буянт-Ухаа-2” хороолол орчмоос Сансрын тойрог хүртэл 18.1 километр үргэлжлэх аж. I шугамын ажлыг 2024 оны II улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг явуулах юм байна. Улмаар 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр тооцжээ.

Харин II шугам нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5, III чиглэл нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хооронд 14 километр үргэлжлэх юм байна.

Түр хорооны гишүүд эл төслийг 71.4 хувийн саналаар баталж, төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг шийдэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх болжээ.

      

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол