24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 17, 6:06 | ЭНТЕРТАЙНМЕНТ
Чингис хааны тухай түүхэн кино бүтээх гэж буй “Godsend” төслийн багийнхан АНУ-ын Лос-Анжелес хотод "Степпе Арена" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаантай уулзсан талаараа цахим хуудсандаа бичжээ. Монголын өв соёл, Чингис хааны дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг уран сайхны кино болгон дэлхийн үзэгчдэд таниулах зорилготой тус төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчдын дэмжлэг шаардлагатай байгаа аж.
Тиймээс уг төсөл нь УИХ-аас баталсан Монгол Улсад Гадаадын кино, телевизийн төслийг дэмжин урамшуулах тухай хуульд нийцэж байгааг онцолжээ. Холливудын энэхүү томоохон төслийг хэрхэн үргэлжлүүлэх, ингэснээр манай кино урлагт ямар эерэг нөлөө үзүүлэхийг уулзалтын үеэр хэлэлцжээ. Мөн киноны бүх зургийг Монголд авах гэнэ.
Уулзалтад кино зохиолыг бичсэн Жеймс Лиотта, продюсер Скотт Розенфелт нар ирсэн байна. Скотт Розенфелт нь “Гэртээ ганцаараа”, “Teen Wolf” тэргүүтэй холливудын олон алдартай кинонд ажиллажээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ