Хоёр жил өнжсөн “Оюутан цэрэг"-үүд албандаа мордох нь

| Нийтэлсэн Apr 19, 8:08 | НИЙГЭМ

Үзсэн : 384 1

2019_jpg 2

“Оюутан цэрэг-2022” хөтөлбөрийн бүртэлийг өнгөрсөн гуравдугаар сард “E-Mongolia” цахим хуудсаар явуулсан. Энэ жил тус хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 1472 оюутан бүртгүүлснээс 490 нь шалгалтдаа тэнцсэн байна.

Эдгээр оюутан цэргийн мэргэжил олгох сургалтыг хоёр сар танхимаар, хоёр сар хээрийн бэлтгэлд хамруулах байдлаар зохион байгуулах аж. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-д уламжлал ёсоор болно.

Цар тахлын улмаас тус хөтөлбөрийг хоёр жил завсарласан ч ийнхүү эхлүүлэв. Хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнуудыг хамруулах бөгөөд голч оноо, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалт зэргийг нь харгалзана. Өнгөрсөн зургаан удаагийн сургалтад 5000 гаруй оюутан, залуус хамрагдаж, цэргийн алба хаажээ.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол