01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 26, 18:06 | НИЙГЭМ
Бидний нэрлэж заншсанаар эх, үрсийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өнөө жил тэмдэглэн өнгөрүүлэхээр Хотын дарга захирамж гаргажээ. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/480 дугаар тушаал гарган, хоёр жил өнжсөн дээрх өдрийн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд уламжлал ёсоор зохион байгуулах болсон байна.
Зургадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төв талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилжээ. Түүнчлэн харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн баярын арга хэмжээ өрнүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ