03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 10, 9:09 | Хобби
Өөртөө чөлөөт цаг гаргадаг хүмүүсийн стрессийн түвшин харьцангуй бага, мөн илүү тайван унтдаг байна. Ийм хүмүүсийн ажлын бүтээмж ч өөрийгөө тоодоггүй хүмүүсээс хавьгүй өндөр байдаг аж.
Цагаа дэмий зүйлд үрэхгүйн тулд өөрт тохирсон хоббигоо олох нь маш чухал. Гэхдээ хобби, сонирхол хоёрын ялгааг сайн ойлгох ёстой. Сонирхол нь ямар нэгэн шаардлагаар шинэ зүйл суралцах хүсэл, эрмэлзэл дээр бий болдог. Харин хобби нь зөвхөн өөрийн хүслээр хийж болдог зүйлс юм.
Чөлөөт цагаараа хийх дуртай зүйлээ олсны дараа түүнийгээ тогтмол хийж, хобби болгохын өмнө асуудал тулгарах нь бий. Хэрэгтэй зүйлсээ худалдаж авах хангалттай мөнгө байхгүйн улмаас зарим хүн хоббигоо орхидог. Иймээс хоббигоо хөгжүүлэхийн тулд санхүүгээ ч бас зөв зохицуулах нь чухал.
Хоббитой холбоотой худалдаж авах зүйлээ жагсааж бичээд, эхнээс нь буюу хамгийн чухлаасаа бага багаар цуглуулаарай.
Түүндээ цаг гаргахын тулд долоо хоногоор төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Үүний тулд хамгийн түрүүнд урьдаас төлөвлөсөн ажлуудаа амжуулснаар шинэхэн хоббигоо хөгжүүлж эрүүл, аз жаргалтай амьдрах боломжийг артаа атгана.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ