эх хэл, боловсрол, уралдаан
03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 13, 13:01 | НИЙГЭМ
Дэлхийн хаанаас ч хүүхдүүдэд монгол хэл, бичиг, соёлоо сурах боломж олгодог "Би монгол хүн" цахим сургууль нэг "нас" хүрчээ. Ойн баяраа тохиолдуулан тус сургуулийнхан хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдийн дунд “Би монгол хүн” эх хэлний уралдаан зохион байгуулсан байна.
Уралдаанд дэлхийн 11 оронд амьдарч буй 80 гаруй монгол хүүхэд оролцон, эх хэлнийхээ мэдлэгийг сорьсон аж. Хүүхдүүдийн үгийн баялаг, унших, ойлгох, зөв бичих чадварыг “Kahoot” программ ашиглан Zoom-ээр шалгаруулжээ. Уралдааны эх хэлний мэдлэгийн анхан шатны ялагчаар “Би монгол хүн” сургуулийн сурагч, Герман улсаас оролцсон Төмөрсайханы Номунгэгээ, дунд шатанд мөн тус улсаас оролцсон Том Halstenbach, ахисан шатанд Мона Алрашид нар тэргүүлжээ.
Хүүхдүүдийн эх хэлээрээ ярих чадварыг “гэр бүл”, “тоглоом”, “ан амьтан, “миний сургууль”, “Цагаан сар” сэдвээр болон багачуудын хамгийн сайн мэддэг “Унага, чоно 2” үлгэр сонсгон, асуулт тавих хэлбэрээр шалгасан аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ