01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 16, 6:06 | Боловсрол
Хятадад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурдаг
Монгол Улсад тусгай хэрэгцээт сургууль, сурах бичиг, хэрэгслийн хомстол болон ядуурлаас үүдэн сурч, боловсрох боломжгүй хүүхэд олон билээ. Тэгвэл хөрш БНХАУ-ын бага боловсролын бусад орноос ялгарах онцлог нь нийгмийн гарал үүсэл, хөгжлийн бэрхшээлийг үл харгалзан сурч, боловсрох боломжийг тэгш бүрдүүлдэг аж.
Хятадад анхан шатны буюу бага боловсрол нь зургаан жил үргэлжилдэг. Манай улсын адилаар зургаан настай хүүхдүүд сургуульд элсэн суралцдаг гэсэн үг. Хичээлийн жил нь хоёр улирлаас бүрдэх бөгөөд есдүгээр сард эхэлж, долдугаар сард амарна. Сурагчид 08.00-17.00 цаг хүртэл хичээллэдэг.
Ажлын ачааллаас шалтгаалан хүүхдийнхээ өдрийн хоолыг бэлдэж амждаггүй болон амьжиргааны түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүдэд үдийн хоол олгох санаачилгыг тус улс эхлүүлэн, арван жилийн турш амжилттай хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрт нийт 40 сая гаруй сурагч хамрагддаг байна.
2008 оноос сурагчдын автобусыг хэрэглээнд нэвтрүүлсэн ч түгээмэл биш аж. Учир нь олонх сурагч нийтийн тээврээр хичээлдээ явдаг.
БНХАУ-д багш, эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурлагад онцгой анхаарч, ач холбогдол өгдөг. Хүүхдийг амжилттай сурах, хичээлээс гадуурх аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахад анхаарал хандуулна. Улсын сургуульд гадаад хэлийг сонгон суралцдаг бол хятад хэл, математикийг бүх сурагч судалж, төгсөлтийн шалгалт зайлшгүй өгдөг байна.
Дээр хэлсэнчлэн Хятадад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд суралцуулдгаараа алдартай. Дэлхийн банкны мэдээлснээр энэхүү бодлогыг "Энгийн ангид суралцах" гэж нэрлэдэг юм байна. Ташрамд, БНХАУ-д тусгай хэрэгцээт боловсролын 1540 гаруй сургууль бий.
Эх сурвалж: Chinaeducenter.com, Internations.org
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ