Харшил үүсгэдэггүй муур ойрын таван жилд "төрнө"

| Нийтэлсэн Mar 30, 13:01 | Эрүүл мэнд

Үзсэн : 387

Дэлхийн хүн амын 30 орчим хувь нь гэрийн тэжээвэр амьтнаас харшилдаг аж. АНУ-ын Виржиниа мужид төвтэй биотехнологийн “InBio” компанийн судлаачдын баг муурын харшлын хамгийн түгээмэл эх үүсвэрийг устгах үр дүнтэй арга илрүүлжээ.

Судлаачид харшил үүсгэдэггүй, гений өөрчлөлттэй муурыг ойрын таван жилд “бүтээхээр” ажиллаж байна.

Энэ төрлийн харшлын 90 гаруй хувь нь муурын шүлс, нулимснаас ялгардаг “Fel d 1” уургаас үүдэлтэй гэнэ. Тэгвэл эл уургийг тусгай арга барилын тусламжтайгаар хязгаарлах боломжтой аж.

Гэхдээ энэ нь муурын харшлыг үгүй болгох арга замыг хайж буй эхний оролдлого биш юм. Амьтны тэжээлийн компаниуд муурын “Fel d 1” уургийг дарангуйлдаг хоол, хүнс боловсруулан худалдаанд хүртэл гаргажээ. Түүнчлэн уг уургийн хэмжээг хязгаарлахад зориулсан дархлааны системийг дэмжих вакцин бүтээж байгаа аж.

 

Эх сурвалж: Interestingengineering.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол