Хар рапсыг ихээр тариалбал ургамлын тосны дотоодын хэрэгцээг хангаж чадна гэв

| Нийтэлсэн Apr 28, 16:04 | Эдийн засаг

Үзсэн : 442

UTB8vo09oHnJXKJkSahGq6xhzFXaX

Монгол Улс БНСУ руу ургамлын тос экспортолж эхэлжээ. Тодруулбал, "Сэлэнгэ хүнс" үйлдвэрийнхэн "Оргих" брэндийн тосоо энэ сарын 26-нд экспортолсон байна. Эхний ээлжид тэд 800 тонныг гаргасан аж. Тус үйлдвэр нь Монголын хөрсөнд тарьсан рапсын ургамлаас жилд 30 мянган тонн тос гарган авах хүчин чадалтай аж.

"Сэлэнгэ хүнс" үйлдвэр нь цэвэр рапсын тосыг Герман технологийн дагуу чанарын өндөр түвшинд гарган авдаг бөгөөд транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж багатайг онцолсон юм. Хилийн чанадад экспортлохын тулд гол түүхий эд болох хар рапсыг их хэмжээгээр тариалах шаардлагатай гэнэ. Гол түүхий эдийн бүтээгдэхүүн болох хар рапсыг илүү ихээр тариалж чадвал дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй бусад улс оронд ч экспортлох боломжтой талаар үйлдвэрийн удирдлагууд хэллээ.

Ташрамд дурдахад, ургамлын тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд I ордог Украин улс дайны улмаас их хэмжээний тос экспортлох боломжгүйд хүрсэн. Үүнээс үүдэн дэлхий дахинд ургамлын тосны үнэ өсөж буйг эдийн засгийн шинжээчид мэдээлсээр байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол