03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 13, 11:11 | ЭНЭ ӨДӨР
э- 1870 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотод “Метрополитан” дүрслэх урлагийн музей үүдээ нээжээ.
- 1919 оны энэ өдөр БНСУ-ын түр Засгийн газрыг байгуулав.
- 1944 оны энэ өдөр ЗХУ болон Шинэ Зеландын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
- 1953 оны энэ өдөр АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Аллен Дюллес бодол унших "MKUltra" төслийг хэрэгжүүлж эхлэв.
- 1964 оны энэ өдөр Оскарын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг Сидней Пойтиер "Lilies of the Field" кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэнээр уг шагналыг авсан анхны хар арьст жүжигчин болжээ.
- 1974 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлаг болон “Хьюс” нисэх онгоцны компани хамтран "Вестар 1" хиймэл дагуулыг хөөргөв. Энэ нь дэлхийн түүхэнд арилжааны зорилгоор хөөргөсөн анхны хиймэл дагуул болсон.
- 1976 оны энэ өдөр АНУ-ын Сангийн яамнаас тус улсын Ерөнхийлөгч агсан Томас Жефферсоны хөрөг бүхий хоёр долларын дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ