Ханш нээж, АМЬТАЙ БҮХЭН СЭРЛЭЭ

| Нийтэлсэн Apr 5, 10:10 | Байгаль орчин

Үзсэн : 426

olloo_mn_1554195210_73

Хаврын адаг, хөх луу сарын шинийн 7, шар хулгана өдөр тохиож байна. Эл өдөр ханш нээж, амьд байгалийн аливаа бүхэн сэргэж, амьтад ичээнээс гаран, өт хорой хүртэл өвсний үндэс түрж, эх дэлхийн ариун хэвлий “хөдөлгөөнд” орлоо. Өөрөөр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс, ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг айлчлан ирж буй гэсэн үг.

Ханш нээх өдөр нь хаврын дундаас адаг сарын хооронд тохиодог бөгөөд энэ нь өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Эл өдөр монголчууд бурхан бологсдынхоо хойдод буян үйлдэн, маань, мэгзэм хуруулж, залбирдаг уламжлалтай. Ханш нь ээлтэй, сайн гэсэн утгатай аж. Тиймээс энэхүү бэлгэ дэмбэрэлтэй өдөр нийтээрээ муу үйлийг тэвчин, хүн, амьтан хооллож, буян хураавал тэр нь хэд дахин үржигдэнэ гэж үздэг. Мөн хий биетнүүд биеждэг тул хэл ам, хэрүүл тэмцэл хийхийг хориглоно.

Сонирхуулахад, Монгол орон нь жилийн дөрвөн улиралтай бөгөөд дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан авч үздэг байна. Тухайлбал, хаврын улирлыг урь орох, хур усны цаг, ичэгсэд хөдлөх, хаврын хугас дунд, гэгээн тунгалгийн буюу ханш нээх өдөр, тариалангийн хур буух гэж хуваажээ. Эдгээрээс ханш нээх өдөр газар, шороо хөндөхийг цээрлэдэг.

Билэгт сайн энэ өдөр хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр засуулах болон үргээлгэхэд бие, эрхтний хүч сайжирна хэмээн өнөөдрийн зурхайд “зуржээ”.

549ae4ad0eec7f9big

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол