Хамгийн хөгшин нохой геннисийн амжилт тогтоолоо

| Нийтэлсэн May 4, 8:08 | Сонин хачин

Үзсэн : 401 1

1380504821007-DIS-767

АНУ-ын Флорида мужид дэлхийн хамгийн хөгшин нохой амьдарч байна. Эл нохой 2001 онд төрсөн бөгөөд чихуахуа үүлдрийнх юм. ТобиКэйт нэртэй уг нохойн эзэн “Хүмүүс түүнийг хараад насандаа баймгүй залуухан харагдаж байна гэдэг” хэмээжээ.

Нохойн эзэн түүнийг гөлөг байхад нь өргөж авсан бөгөөд Peanut butter нэрийг нь TobyKeith гэж өөрчилсөн байна.

Чихуахуа үүлдрийн нохой нь дунджаар 12-18 насалдаг ч TobyKeith аль хэдийн 21 насыг даваад байгаа нь “гайхамшиг”-т үзэгдэл аж.

Ташрамд сонирхуулахад, дэлхийд хамгийн өндөр насалсан нохой Bluey нэртэй бөгөөд австрали каттл аж. Эл нохой 1910-1939 онд амьдарч байжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол