01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 26, 13:01 | Уран зураг
Монголын урчуудын эвлэлийн зураач Ш.Тамир “Хайрын салхи” үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд дэлгэжээ. Эртний хадны зургийн дүр, дүрслэлийг орчин үеийн монгол зурагт шингээн, өөрийн арга барилаар дотоод ертөнцөө илэрхийлдэг нь түүний онцлог аж. Хүн, амьтны холбоо, хос ертөнцийн ухагдахуун, баяр гуниг болоод нандин хайрыг урнаар төсөөлөн, өвөрмөцөөр дүрсэлсэн 30 гаруй бүтээлээ ийнхүү олны хүртээл болгожээ. “Хайрын салхи” ирэх сарын 2 хүртэл “илбэх” нь.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ