24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 20, 10:10 | НИЙГЭМ
Тээврийн цагдаагийн албанаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд удаан хугацаагаар байрлуулсан тээврийн хэрэгслийг шалгаж, эзнийг нь тодруулан, зогсоол, зорчих хэсгийг чөлөөлөх ажил зохион байгуулж буй. Иймд иргэд ойр орчимд нь гурван сараас дээш хугацаагаар "зогсож" буй автомашиныг Тээврийн цагдаагийн албаны ерөнхий эргүүлийн 93020111 дугаарт мэдээлээрэй.
Эл ажлыг эхлүүлснээс хойш нийт 406 тээврийн хэрэгслийн эзнийг тогтоон, 349 автомашиныг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, зогсоолоос чөлөөлсөн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ