“Хаан” банк тэтгэлгээ зарлалаа

| Нийтэлсэн May 3, 14:02 | Боловсрол

Үзсэн : 433

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнханд зориулж “Хаан” банк тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. 2006 оноос эхлэн хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт 21 аймаг, Сэлэнгийн Зүүнхараа сум, нийслэлийн Багануур дүүргийн сургуулийн төгсөх ангийнхан хамрагдах боломжтой. Сурагчдын нийгмийн идэвх болон сурлагын амжилтыг харгалзан 60 хүүхдэд тэтгэлэг олгох юм байна. Тэтгэлгийн шалгуур нь голч дүн 85 хувь ба түүнээс дээш, сүүлийн хоёр жилд олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан байх аж. Мөн “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр” сэдвээр 500-гаас дээш үгтэй эсээ бичиж, бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлнэ. Тэтгэлгийн материалыг энэ сарын 17 хүртэл бүртгэх юм байна.    

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол