03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 6, 12:12 | ДЭЛХИЙ
Алдарт “Forbes” сэтгүүлийнхэн дэлхийн тэрбумтнуудын 2022 оны жагсаалтаа гаргалаа. Цар тахал, дайн дажин тойрсон жил дэлхий даяар “хямарсаныг” нь уг жагсаалт баталжээ. Учир нь “Forbes”-ийн мэдээлснээр энэ онд 236 хүнийг тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй хэмээн шинээр бүртгэгдэж нийт 2668 болжээ.Энэ нь өнгөрсөн оныхоос 87-оор цөөрсөн үзүүлэлт юм. Мөн тэдний нийт хөрөнгө өнгөрсөн оныхоос 400 тэрбумаар бага байсан аж.
Тэрбумтнуудын жагсаалтад Барбадосын алдарт дуучин Рианна анх удаа багтсанд түүний шүтэн бишрэгчид тун баяртай байна. Түүний нийт хөрөнгийг 1.7 тэрбум ам.доллар хэмээн үнэлжээ.
Дээрх жагсаалтад БНХАУ-ын 62 иргэн багтсан бол АНУ-ын 50 тэрбумтан бичигдэж удаалжээ. Хүйсийн хувьд дэлхийд 33 эмэгтэй тэрбумтан байгаа аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ