В.Путиний охид эцгийнхээ талаар юу гэв

| Нийтэлсэн Mar 23, 9:09 | ДЭЛХИЙ

Үзсэн : 537

Putin-daughters-874620

Нийгмийн сүлжээнд В.Путиний морь унасан, цээж нүцгэн зураг нь болон Хар тэнгис дэх харшдаа хүндийг өргөлтийн бэлтгэл хийж буй бичлэг зэрэг нь үе үе олны нүдийг хужирладаг. Гэхдээ В.Путин нээлттэй хүн мэт харагдах ч бодит байдалд гэр бүл, хувийн орон зайгаа хамгийн их нууцалдаг төрийн тэргүүнүүдийн нэг юм. Оросын хэвлэлүүд Ерөнхийлөгчийнхөө ар гэрийнхний талаар элдэв шар мэдээлэл дурдахыг ч цээрлэдэг гэнэ.

Тэрбээр 2018 онд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Миний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцохыг би зөвшөөрдөггүй. Үүнийг хүндэтгэх хэрэгтэй” гэсэн удаатай. Өдгөө 69 настай тэрбээр Мария, Катерина хэмээх хоёр охинтой бөгөөд 30 жил ханилсан эхнэр Людмила Путинагаасаа 2013 онд салсан.

Putins_Angels

Ерөнхийлөгч В.Путиний гэр бүлийн зураг. 1993 он

Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу дайралт хийхтэй зэрэгцэн гэр бүлээ "газар доорх нууц байгууламж” руу шилжүүлсэн гэх мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдсан.

Тэгвэл В.Путиний охид аавынхаа Украин руу чиглэсэн түрэмгийлэлд ямар байр суурьтай байгаа бол гэсэн асуулт олон улсынхны анхаарлыг ихэд татаж байгаа нь лавтай. Нийгмийн сүлжээнд ч энэ талаарх "жиг жуг" хоёр хэсэгт хуваагдан, мэтгэлцэж буй. Зарим нь охидыг "Эцгээсээ өөр үзэл, хандлагатай байсан ч үүнийгээ илэрхийлэхээс айж байгаа болов уу" гэсэн байхад нөгөө хэсэг нь “Эх нь булингартай бол адаг нь ч булингартай” гэсэн байна. 

Гэтэл Орос, Украины хямралыг шийдвэрлэхэд Ерөнхийлөгчийн гэр бүлийнхнээс ямар нэг нөлөө үзүүлж чадахгүй хэмээн шинжээчид үзэж  байна. Одоогоор тэдний хэн нь ч улс төрийн тайлбар хийж, өөрсдийн үзэл, бодлоо илэрхийлээгүй аж.

Ерөнхийлөгчийн охины Франц дахь харшийг дүрвэгсдийн хоргодох байр болгожээ

хаус 2харш

Катеринагийн хаусыг эсэргүүцэгчид эзлэн, Украины далбааг өлгөжээ

Хоёр орны зөрчилдөөнөөс үүдэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн охид руу чичилсэн үйлдэл гарч эхэлжээ. Тухайлбал, Францын өмнөд хэсгийн Биарриц хотод бага охин Катерина Тихонова дөрвөн сая фунт стерлингийн үнэ бүхий харш эзэмшдэг. Тус харш руу өнгөрсөн амралтын өдрүүдэд Путинийг эсэргүүцэгчид нэвтэрч, дүрвэгсдийн хоргодох байр болгожээ.                                             

Мөн өнгөрсөн долоо хоногт түүний эгч Мариягийн Амстердам дахь эзэмшил газар луу хайлуулсан лаа цацаж, зурвас үлдээсэн байна. Тус зурваст "Таны энх тайван, эрх чөлөөтэй амьдарч буй газраас 2000 км хүрэхгүй зайд аав чинь бүхэл бүтэн тусгаар тогтносон улс, ард түмнийг устгаж байгаа. Түүнд нөлөөлж, энэ гай зовлонг зогсоохын тулд зүрх сэтгэлээ зориулаач” гэжээ.

В.Путин Катерина охиноо 2024 оны сонгуульд бэлдэж байгаа юу                                                  

Оросын Ерөнхийлөгчийн ууган охин 36 настай Мариа аавынхаа уугуул нутаг Ленинградад мэндэлсэн. Харин Катерина Германд төрсөн бөгөөд 35 настай. Охид багаасаа герман хэл эзэмшиж, хоёул Санкт Петербургийн их сургуульд суралцаж төгсжээ.

Мария өдгөө хүүхдийн дотоод шүүрлийн эмчээр ажилладаг, Оросын шилдэг мэргэжилтнүүдийн нэг аж. Тэрбээр Голландын бизнесмэн Йоррит Фаассентэй гэрлэж, 2012 онд хүүхэдтэй болсон. Кино найруулагч Оливер Стоун нэг удаа Путинээс зээтэйгээ тоглож байгаа, эсэхийг асуухад “Харамсалтай нь, маш цөөхөн” гэж хариулсан байна.

       мариа

                                                         том охин Мария 

Харин Катерина акробатикийн тамирчин, рокн ролл хамтлагийн бүжигчин, ОХУ-ын Биеийн тамир, соёл, спортын холбооны гишүүн гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр ОХУ-ын хамгийн том банкны хамтран эзэмшигч Кирилл Шамаловтой гэрлэсэн ч салжээ. В.Путиний охид хоёул барууны соёлд суралцаж, нэвтэрсэн нь энэ.

Мөн тэднийг чамгүй баян, тансаг амьдардаг гэлцдэг. Катерина гэрлэлтээ цуцлуулахаас өмнө 2018 онд нөхөртэйгөө хамтран аавынхаа хуучны анд Геннадий Тимченкогийн эзэмшиж байсан Оросын нефтийн компани болох “SIBUR Holding”-ийн хувьцааг худалдан авчээ. Үүнийхээ ачаар 1.5 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэх хөрөнгийн эзэн болжээ.

катерина

                                                      Бага охин Катерина

Түүний далайн эргийн хаус нь 2.8 сая фунт стерлингээр үнэлэгддэг аж. Катерина мөн Москвагийн улсын их сургуульд Шинжлэх ухааны төв байгуулах тэрбум фунт стерлингийн төслийг хариуцаж байжээ. Харин эгч Марияг байгалийн үзэсгэлэн цогцолсон Английн жижиг хот Суррейд хаустай гэсэн яриа олны дунд байдаг.

Оросууд овсгоотой, сэргэлэн Катеринаг улс төрд хүч үзэж магадгүй гэлцдэг. Тэр хэрээр В.Путин охиноо 2024 оны сонгуульд өрсөлдүүлж, залгамжлагчаа болгож ч магадгүй гэсэн таамаглал гарчээ.

Нууц охин гэгдэх Луиза В.Путинтэй төстэй болохоо хүлээн зөвшөөрчээ

В.Путин охидынхоо амьдралыг хав дардгаас гадна түүний амьдралд гэр бүлээс нь гадуурх нууцлаг харилцаа бий гэдэг. Түүнийг нууц охинтой, мөн гимнастикийн залуухан тамирчин бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой хэмээн цахим сүлжээгээр хэд хэдэн удаа нийтэлж байжээ.

kkkk

          В.Путиний нууц охин гэгдэх Луиза Розова

В.Путиний нууц хүүхэд гэгдэх 18 настай Луиза Розоваг ОХУ-ын Ерөнхийлөгч хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Энэ талаар бичсэн хэвлэлийн үйл ажиллагааг ч хориглож байжээ. Луиза төрсөн эцгийнхээ талаар дурдаж байгаагүй ч саяхан “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө В.Путинтай төстэй болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт Луизагийн 84 000 дагагчтай инстаграм хаягийг тодорхойгүй шалтгаанаар устгажээ.

                          

алина путингалина

Уран гимнастикийн олимпын аварга Алина Кабаева, В.Путин хоёрын дотно зургийг сайтуудаар удаа дараа цацаж байжээ.

Мөн В.Путин 2008 онд 38 настай, гимнастикийн олимпын аварга Алина Кабаеватай нэр холбогдож байсан юм. 2015 онд Алина Кабаева хамгийн хайртай хүнийхээ хүүхдийг тээж буй тухайгаа мэдээлэхэд эцэг нь хэн болохыг хүмүүс ихэд сонирхож байжээ. Тэрбээр хоёр ихэр охин төрүүлсэн. Одоо хүүхдүүдтэйгээ Швейцарийн Лугано нуурын эрэгт аж төрдөг байна. ОХУ, Украины зөрчилдөөнөөс үүдэн В.Путиний ойр дотнын хүмүүс бүгд л нуугдан амьдарч байгаа бөгөөд Кабаева ч мөн олны анхаарлаас хол байхыг ийн илүүд үзжээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол