24,Sep 2023
| Нийтэлсэн May 4, 10:10 | Улс төр
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нэг сарын өмнөөс Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар холбогдож, ярилцдаг болсон. Энэ удаад ч мөн адил Макрон галаа зогсоож, дайныг өндөрлүүлэхийг зөвлөжээ. Гэсэн ч Путин хариуд нь “Барууныхан, та нар дайныг зогсоомоор байгаа бол Зеленский болон украинчуудад зэвсэг нийлүүлэхээ болих хэрэгтэй” гэжээ.
Баруун Европ Украинд зэвсэг болон бэлэн мөнгө чадахаараа хандивлаж байгаа бөгөөд сүүлд Британи 376 сая ам.доллар бүхий тусламжийг үзүүлсэн юм. ОХУ-ын дайралт эхэлснээс хойш 5.5 сая украин иргэн эх орноо орхижээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ