“VIP auto, moto festival” хувьсгал хийхээр зэхэж байна

| Нийтэлсэн Apr 27, 11:11 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 626 4

Монголын автомашин, мотоциклийн хамгийн том нэгдсэн наадам удахгүй болох гэж байна. Арав дахь жилдээ зохион байгуулагдах энэ удаагийн шоу наадам нь авто болон мото клубүүдээр хүрээгээ тэлж, салбартаа "хувьсал" хийхээр зэхэж байгаа аж.

Өмнөх жилүүдэд зөвхөн тэмцээн, уралдаан зохиох төдийгөөр хязгаарлагдаж байсан бол энэ удаад шинэ хэв маяг, өнгө төрх оруулж буйгаараа онцлогтой. Авто сонирхогч хүүхэд, залууст зориулсан эл наадмын эргэн тойронд өрнөх онц, сонирхолтой арга хэмжээнүүдийг сонирхуулъя.

Kids zone

gokart

Аюулгүй орчинд хүүхдүүдээ тоглуулж, энд хөгжөөж болох юм. Бүх талаараа аюулгүйн хаалттай, авто дромны талбайд бяцхан жолооч нар (10-аас дээш насныханд зориулсан) “Go kart” унаж, бодит мэдрэмж авна. Түүнчлэн удирдлагатай машинаар тоглож, аав, ээжүүд ч тэдний авхаалж самбааг харж баясах болно. Энэ үеэр Мөнх, Тунхын баатрууд ирж, хүүхдүүдтэй зургаа даруулах учраас багачуудын очих ёстой газар нэг байх нь гарцаагүй юм.

Нисдэг тэрэг

heli

"Премиум" багц авсан хүмүүс Горхи - Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас нисдэг тэргэнд сууж, Авто худалдааны цогцолборын зориулалтын талбайд буун, наадмыг нээх юм.

Хамтлаг, дуучид

vandebo

Зөвхөн автоспортын гайхамшиг төдийгүй урлагийн тоглолтуудыг ч үзэх сайхан боломж олдох нь. Наадамд Монголын алдарт хамтлаг, дуучид оролцох аж. Зах зухаас нь дурдвал, Vandebo, NENE зэрэг шинэ үеийн шилдэг рэпперүүд шоуг улам хөгжөөх болно.

“Luxury” автомашины асар

luxurycars

Монголын тансаг зэрэглэлийн төмөр хүлгүүдийг арилжихаар “Luxury” автомашины асарт "сойно". 30х30 метрийн харьцаатай энэ асарт Монголын хамгийн шилдэг, үнэтэй автомашинуудыг цуглуулж, дуудлага худалдаа явуулах юм байна. Энд зөвхөн урилгатай хүмүүс л оролцоно.

Food zone

huushuur

Монголын “гудамжны” хамгийн амттай хоолыг эндээс зооглоорой.

Дрифт

drift

Энэ бол мэдээж наадмын хамгийн оргил хэсэг. Өнөө жилийн дрифтийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Дрифт серисийн эхний раунд эхлүүлнэ. Нийт мэргэжлийн болон сонирхогчдын төрлүүдэд 80 гаруй тамирчин нийслэл, орон нутгаас оролцоно. Техникийн үзлэгээр орж, бүх шаардлагыг хангасан тамирчид уг тэмцээнд хүч сорих юм.

MDS буюу мэргэжлийн төрөлд 53 тамирчин оролцох бол SDS буюу сонирхогчдын төрөлд 30 гаруй тамирчин хүч үзнэ. Үзэгчид “уналга”-ны машин дрифт хийж болдоггүйг эндээс ойлгоно хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.

postergusav

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол