01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 28, 16:04 | ДЭЛХИЙ
Дэлхийн кино урлагийн академийн шилдгүүдийг шалгаруулдаг Оскарын наадам 94 дэх удаагаа оддын хотхон Холливудын “Долби” театрт боллоо. Энэ оны шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг Вилл Смит “King Richard” киногоор хүртсэн. Тэгвэл яг одоо бөмбөрцөг даяар түүний талаар л шуугьж байна.
Вилл Смитийг Оскар хүртэхээс өмнөхөн тус шоуг хөтөлж байсан комедиан жүжигчин Крис Рокер түүний эхнэр хатагтай Пинкетт Смитийг халзан гэдэг утгаар нь Деми Мурын үсгүй эмэгтэйн дүр бүтээдэг “G.I.Jane” киноны дараагийн цувралд тогловол тохирно хэмээн хошигножээ. Эхнэрийг нь ийн тохуурхах өнгө аястай хэлснийг Вилл Смитт тэвчилгүй тайзан дээр гарч, Крис Рокерыг нүүр рүү нь дэлсээд авав. Энэ үйлдэл нь түүнийг цахим ертөнц даяар шуугиан тарихад хүргэж, бичлэгийг нь хэдхэн цагийн дотор хэдэн зуун мянган хувь хуваалцсаар байна.
Улмаар Вилл Смитийг Академийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болохыг мэдэгдэж, “Шагналыг нь хураах хэрэгтэй” гэсэн сэтгэгдлүүд ч их иржээ. Мөн ёслолын арга хэмжээ дууссаны дараа Академийн твиттер хуудсанд "Академи ямар ч төрлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж жиргэсэн байна. Эхэндээ хүмүүс дээрх үйл явдлыг хөтөлбөрийн нэг хэсэг, тавилттай жүжиг гэж ойлгож байжээ.
В.Смит шилдэг эрэгтэй гол дүрийн цомоо хараахан хүлээж аваагүй байхад эфирт ийм хэрэг мандсан нь продюсеруудыг нэлээд сандаргаж, энэ асуудлыг дариухан шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрчээ. Одоохондоо түүний цомыг хураах талаар Академиас хараахан эцсийн шийдвэр гаргаагүй байна.
Эх сурвалж:Dailymail
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ