Вилл Смитийн "ачаар" Оскар үзэгчийн тоо 56 хувиар өсжээ

| Нийтэлсэн Mar 29, 14:02 | ДЭЛХИЙ

Үзсэн : 377

will smith qnews

Оскарын 94 дэх наадмын үеэр жүжигчин Вилл Смит комедиан Крис Рокыг цохисон нь олныг шуугиулсан билээ. Эхнэрийнх үсний талаар егөөдсөний хариуд тэрбээр ийм танхай үйлдэл гаргасан нь "жүжиг" биш байж таарав.

Харин академийн ёслолын ажиллагаа дууссаны дараа шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн Вилл Смит жүжигчин Крис Рокоос уучлалт гуйжээ. Тэрбээр “Би чамаас олон нийтийн өмнө уучлалт гуймаар байна, Крис. Би шугамнаас давсан. Миний буруу” гэжээ. Мөн Крис Рокын гаргасан үйлдлийг ч зөвтгөж, хүлээн зөвшөөрөхийн аргагүй байсныг нэмж тодотгосон байна.

Хоёр алдартны хооронд ийм асуудал үүссэний дараа Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг үзсэн хүмүүсийн тоо өнгөрсөн оныхоос 56 хувиар өсжээ. Зөвхөн зурагтаар хүлээн авагчийн тоо 15.36 сая давсан аж.

Цар тахлын улмаас сүүлийн гурван жил Академийн шагнал гардуулах танхимын ёслол завсарлаж, 2021 онд цахимаар хүмүүст хүрсэн билээ. Тиймдээ ч 2021 онд түүхэндээ хамгийн бага үзэгчтэй жил болсон юм. Харин энэ жилийнх Вилл Смитийн “ачаар” өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн байна. Гэхдээ энэ нь хамгийн олон үзэгчтэй нь ч биш.

Эх сурвалж:BBC, Dailymail

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол