Венецийн дүрслэх урлагийн биеннальд манай улс “Гүнээс гүн” үзэсгэлэнгээ дэлгэв

| Нийтэлсэн Apr 25, 14:02 | Уран зураг

Үзсэн : 253 1

Итали улсад болж буй Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд манай улс “Гүнээс гүн” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэлээ. Үзэсгэлэнд уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл зураг, видео бүтээлүүдийг “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” нэртэйгээр байрлуулжээ. Эдгээр нь хүүхэд, эмэгтэйчүүд, амьтдын өөр өөр түүхийг өгүүлэх аж.

Ж.Мөнхцэцэг нь баримал, зураг, үйлдлийн урлагаар дамжуулан шаналал, айдас түгшүүр, илааршихуй, дахин төрөхүйн талаар бодол, төсөөллөө хуваалцдаг аж. Хийсвэр мэт боловч бодит мэдрэмж төрүүлэх, ер бусын бүтээлүүд нь лус савдаг, домог ертөнцийн далд хүчийг шингээсэн, бүсгүй хүн, амьдрах хувьгүй хүүхдүүд, амьтдын гунигт төөргийн тухай өгүүлдгийг куратор Б.Гантуяа онцолжээ.

“Дэлхийн урлагийн олимп” гэгддэг тус үзэсгэлэнд өмнө нь манай уран бүтээлчид 2015 онд “Отрын гэр”, 2017 онд “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд”, 2019 онд “Агшин зуур” үзэсгэлэнгээ дэлгэж байв. Ингэхдээ хувиараа, хандив тусламж цуглуулан оролцдог байсан аж. Харин өнөө жил тэд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцож буй юм байна.   

59 дэх удаагийн эл үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлчийн 1400 гаруй бүтээлийг олны хүртээл болгож буй. Үзэсгэлэн энэ оны арваннэгдүгээр сарын 27 хүртэл үргэлжилнэ.

биенналь

FeII0tfaeD50M74fjrxh7YxO4E610IxtxpIII0K5RqFKxGIifUCVFl6biU89eBSY

бббиенналь

биенналь 59

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол