Вакцин хийлгэсний дараа загвар өмсөгчийн хууч сэдэрч, хөлөө тайруулжээ

| Нийтэлсэн Mar 25, 15:03 | ДЭЛХИЙ

Үзсэн : 297

model2

Флорида мужийн Сэйнт Петербург хотын оршин суугч Клэр Бриджс өнгөрсөн нэгдүгээр сард коронавирусийн халдвар авчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа тэрбээр "Ковид-19"-ийн вакцинд хамрагдсан аж. Гэтэл төрөлхийн зүрхний гажигтай түүний бие муудаж, хууч нь сэдрэн нэгдүгээр сарын 16-нд Тампагийн эмнэлэгт хэвтсэн байна. Улмаар элэг нь гэмтэн, бөөрний дутагдалд орж, булчингийн үйл ажиллагаа нь сулран, гишгэж чадахаа байжээ. Мөн уушгины хөнгөн хэлбэрийн хатгалгаагаар оношлогдсон байна. Энэ хооронд эмч нар түүнийг гурван ч удаа гэр лүү нь буцаасан аж. Дөрөв дэх удаагаа эмнэлэгт ирэхэд хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон байжээ.

Клэр Бриджс уулын авиралтаар хичээллэдэг, загвар өмсөгч бүсгүй юм. Ээж нь түүнийг төрөлхийн зүрхний гажигтай ч багадаа мэс засалд орсон, эрүүл чийрэг өсөж торнисон талаар нь хэлжээ.

Хоёр сар тарчилсны эцэст 21 насныхаа төрсөн өдрийн өмнөхөн эмнэлэгээс гарсан бүсгүй “Амьд байгаадаа л баяртай байна” гэлээ.

Эх сурвалж:Dailymail

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол