Шаварт унасан үхэр гаргах гэж байгаад осолджээ

| Нийтэлсэн Apr 26, 12:12 | НИЙГЭМ

Үзсэн : 171

     ус

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт энэ сарын 24-нд нэгэн иргэн усанд осолдож, амиа алджээ. Тодруулбал, тус өдрийн 09.40 цагийн орчимд шаварт унасан үхэр гаргах гэж байсан гурван хүний нэг, тус сумын харьяат малчин Э морьтойгоо тогтоол усанд унасан аж.

Аймгийн Онцгой байдлын алба хаагчид тухайн өдрийн 21.55 цагт ослын дуудлагыг хүлээн авч, Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийнхан малчин Э-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Улмаар тухайн малчны унаж явсан морийг тогтоол уснаас олжээ. Харин эзнийх нь цогцсыг эргээс таван метрийн зайд, гурван метрийн гүнээс гарган авсан аж.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол