01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 16, 22:10 | СПОРТ
(Зураг: Монголын электрон спортын холбоо)
Монголын электрон спортын холбооноос зохион байгуулсан Dota 2-ийн "URG-MESA league" олон улсын тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Эл тэмцээний шигшээ тоглолтод Монголын "Lilgun" баг Филиппиний "Execration" багийн 3:1 харьцаатай ялснаар түрүүллээ.
Хоёр сар гаруй үргэлжилсэн "URG-MESA league"-ийн нийт шагналын сан 40 сая төгрөг байсан бөгөөд түрүүлсэн "Lilgun" баг 12 сая төгрөг хүртлээ. Харин үнэ цэнтэй тоглогчоор тус багийн ахлагч Б.Хишигбат "Khishka" тодров.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ