Хамгийн хачирхалтай гэрийн тэжээвэр 10 амьтан

| Нийтэлсэн Apr 22, 17:05 | Фото мэдээ

Үзсэн : 583 1

Олон хүн гэртээ нохой, эсвэл муур тэжээдэг. Бас загас ч тэжээж, түүнээсээ таашаал авдаг нь бий. Эсрэгээрээ онц, содон гэрийн тэжээвэр амьтан гаршуулдаг хүн ч цөөнгүй аж. Тэднээс хамгийн өвөрмөц 10 анд, нөхрийг танилцуулья.

kapibara

1. Капибара нь усан гахайн төрөл, зүйлд ордог бөгөөд Өмнөд Америкт амьдардаг аж. Тэрбээр дэлхий дээрх хамгийн том мэрэгч ч усанд орох дуртай учир олонх оронд нэрийг нь “усан гахай” гэж орчуулдаг байна. Гэрийн тэжээвэр амьтнаа болгохын тулд танд том орон зай, усан сан шаардлагатай. Хэдийгээр нохой шиг биетэй ч түүн лүгээ найрсаг, эзэндээ үнэнч амьтад юм.

fennec fox

2. Феннек үнэг бол дэлхийн хамгийн жижиг үнэгнүүдийн нэг. Ихэнх үнэгнүүд зэрлэг байгальдаа амьдардаг бол феннек үнэг нь гэрийн хамгийн сайн гишүүн болдог аж. Толгойноосоо том чихтэй, эгдүүтэй тэрбээр Хойд Африкаас гаралтай. Мууранд хайртай ч харшилтай хүмүүс феннек үнэгийг сонгож, худалдан авдаг байна.

monkeyu

3. Хэрмэн сармагчингууд Төв болон Өмнөд Африкт амьдардаг, маш ухаантай амьтад гэнэ. Тэд маш том тархитай учир гэртээ тэжээж, олон зүйл зааж сургахад эвлэгхэн, хурдан суралцдаг байна. Гэвч зэрлэг байгальдаа сүргээр амьдардаг учир тэжээх болбол хоёр, эсвэл гурваар нь авч гаршуулах нь зүйтэй аж.

insect

4. Саваа шавж бол сургуулийн орчинд хамгийн тохиромжтой тэжээвэр амьтан юм байна. Тэднийг байгаль орчны хичээлд түлхүү ашигладаг бөгөөд ганцаар байх дургүй шавж юм. Өнгө төрхөө сайн нууж чаддаг шиг ээ хүний анд, нөхөр болохдоо ч тун сайн аж.

goast

5. Одой ямаанууд бол “өндөр болдоггүй” төрөл. Ишиг шиг биетэй тэд найрсаг ааштай, зөвхөн өвс л иддэг тул гэрт тэжээхэд тийм ч их арчилгаа шаардахгүй. Жаахан хүүхэдтэй айлууд голдуу тэжээдэг байна.

kangaroo

6. Уаллаби нь “өсдөггүй” жижиг имж юм. Тэднийг энэ оны эхээр гэрийн тэжээвэр амьтан гэж тооцох болжээ. Гэвч ааш муутай, тэжээхэд хамгийн хэцүү амьтдын нэг юм. Үүнийг эс харгалзан дэлхийн баячууд эзэн болохыг хүсдэг байна. Учир нь жижиг имж үнэхээр эгдүүтэй бөгөөд багаас нь ээж шиг нь өдөрт 7-9 удаа хооллож, асарвал дуулгавартай болдог аж.

tarantula

7. Аварга аалз тарантулаг авахын тулд маш сайн судалж, аль үүлдэр нь аквариумд байх ёстойг нягтлах хэрэгтэй. Тарантула нь өнгө зүс гоётой учир зарим нь тэднийг тэжээх зөв сонголт гэж үздэг байна. Зөвхөн амьд шавжаар хооллодог тул та тэднийг нь ч бас тэжээх хэрэг гарна шүү.

snake

8. Хэвлээр явагч могойнууд зэрлэг байгальд л амьдардаг гэвэл энэ нь өрөөсгөл. Боа констриктор гэх тус төрөл нь нөхөрсөг чанараараа алдартай бөгөөд хоргүй. Ганц асуудал нь тэдний хэмжээ. Тиймээс түүнийг тэжээхийн тулд томоохон зай, талбай шаардахыг анхаарах хэрэгтэй. Эр могой нь дунджаар 1.8-2.4 метр урттай бол эм нь 2.1-3 метр аж

iguana

9. Игуана бол дэлхийн хамгийн том гүрвэл. Хачирхалтай ч гэсэн гэрт сайн зохицдог тэжээвэр амьтан гэнэ шүү. Мөн 12-20 жил амьдардаг учир эзэн шигээ ааш, зантай болох хандлага ч их. Хэрэв тэднийг зөв хоолловол үзэсгэлэнтэй, аварга биетэй болох нь элбэг.

chinchilla

10. Хэрэв та хулганын төрөл, зүйлд хайртай, мөн энгийн нь удаан амьдрахгүй мэт санагдвал чинчиллаг сонирхоод үзээрэй. Тэд сайн анд, нөхөр болдог төдийгүй 10-20 жил насалдаг аж.  Нийтэч, атлетик чанартай учир гэрт хүссэн газартаа хүрч, сайн “үймүүлдэг”.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол