01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 30, 15:03 | LIFE STYLE
Өндөр үнэтэй ч тансаг зэрэглэлийн гоёл чимэглэл, үнэт эдлэл нь хэн хүний хараа булаадаг. Жил бүр эл зах зээлд хэдэн зуун тэрбум ам.доллар эргэлддэг судалгаа бий. Тэгвэл дэлхийн хамгийн тансаг үнэт эдлэлийн брэндүүдийг танилцуулъя.
1. TIFFANY&CO
Анх “Tiffany & Young” нэрээр зах зээлд анх нэвтэрсэн Tiffany & Co нь 1837 онд Нью-Йорк хотод бичиг хэрэг, гоёл чимэглэлийн барааны дэлгүүрээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Голдуу мөнгөн эдлэл урладгаараа онцлог бөгөөд одоо ч АНУ-ын хамгийн шилдэг мөнгөний дархан нэрээ тус компанийнхан авч үлдэж чадсан. Тус брэнд нь 1845 оноос эхлэн “Blue book” цуглуулгаа хамгийн ховор, тансаг бүтээлүүдээр шинэчлэн жил бүр толилуулдаг уламжлалтай.
Tiffany & Co брэндийн хамгийн алдартай бүтээл нь “Return To Tiffany”, “Tiffany Key”, “Tiffany Soleste” болон зургаан салаа суурьтай, очир эрдэнийн шигтгээтэй цагаан алтан бөгж юм.
Алдартай хэрэглэгчид: Одри Хепберн, Элизабет Тейлор, Риз Уизерспун
Үнэ ханш: 15 500-15 сая ам.доллар
Үнэт эдлэл урлаач, дархан Харри Уинстон 1932 онд Нью-Йорк хотноо өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн нь өнөөгийн хамгийн алдартай гоёл чимэглэлийн брэндийн нэг “Harry winston” болж өргөжсөн юм. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэдхэн жилийн дотор тэрбээр "Очир эрдэнийн хаан", "Оддын үнэт эдлэл"-ийн титэм хүртэж байж. Түүний олж авсан хамгийн алдартай эд зүйлсийн нэг нь Британийн хаан IV Жоржид уламжлагдан ирсэн зүрхэн хэлбэртэй, саарал хөх өнгийн очир эрдэнийн титэм юм. Энэ нь 45.42 каратын Хоуп алмаз байв. Үүнийг өдгөө Вашингтон мужийн Смитсоны хүрээлэнгийн үзмэрийн нэг болгожээ.
Алдартай хэрэглэгчид: Женнифер Лопез, Мадонна, Жули Эндрюс, Натали Портман
Үнэ: 4000-20 сая ам.доллар
Дуудлага худалдаагаар хамгийн үнэд хүрсэн “Harry winston”: “Gulf Pearl Parure” гэж нэрлэгддэг 325 каратын очир эрдэнэ, байгалийн сувдын хосолмол зүүлт 2006 оны дуудлага худалдаагаар 4 189 165 ам.доллар хүрчээ.
Луи Франсуа Картьены 1847 онд үүсгэн байгуулсан тус брэнд нь цагаан алт, очир эрдэнийн хослолыг анх гаргаж ирснээрээ "Үнэт эдлэлийн хаан" гэсэн нэр хүнд олж авсан. “Cartier”-ийн хамгийн онцлох цуврал нь “Love collection”, “Juste un Clou” болон “Panthere” юм. Эдгээр коллекцууд нь янз бүрийн өнгөт алтаар хийсэн, очир эрдэнийн гоёл чимэглэлтэйгээрээ өвөрмөц.
Алдартай үнэнч хэрэглэгчид: Энди Уорхол, Том Круз, Анжелина Жоли, Зак Эфрон, Кейт Мидлтон
Үнэ ханш: 1000-2.76 сая ам.доллар
Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй Cartier: “Sunrise Ruby” гэж нэрлэгддэг 25.6 каратын Бирмийн бадмаараг чулуун бөгж юм. Энэ нь дэлхийн хамгийн үнэтэй бадмаараг чулуу аж. Үзэсгэлэнт улаан өнгөтэй эл гоёл 2015 онд 30 335 698 ам.доллар хүрч байжээ.
“Chopard” бол 1860-аад онд Louis-Ulysse Chopard-ийн үүсгэн байгуулсан Швейцарийн брэнд бөгөөд анх эмэгтэйчүүдэд зориулсан бугуй болон халаасны цаг үйлдвэрлэж, улмаар алдартай болсон. Германы саятан Карл Шеуфелед тус брэндийг 1963 онд худалдан авснаар чиглэлээ өөрчилж “Art-Deco” загвартай цагнууд болон “Happy Diamonds” цувралаа гаргах болжээ.
Уг брэнд нь 1970-аад оны дундаас өөрийн нэрийн хуудас болгон цагны шилний дотор жижиг алмаазыг сул хийдэг болсон. Одоо “Chopard” нь Каннын кино наадмын түнш, Монакогийн Гран При болон Милле Миглиагийн албан ёсны хамтрагчаар ажиллаж байна. Эднийх алтыг урлалдаа ашиглахыг эрхэм болгодог аж.
Алдартай хэрэглэгчид: Хавьер Бардем, Колин Ферт
Үнэ ханш: 2000-16.26 сая ам.доллар
Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй Chopard: Маргад, очир эрдэнийн иж бүрдэл нь 1 171 932 ам.доллар хүрч байжээ.
Францын алдартай язгууртан хос Альфред ван Клийф, Эстелл Арпелс нар 1906 онд өөрсдийн нэрийг оролцуулсан үнэт эдлэлийн дэлгүүрээ нээжээ. Тэд Парисын “Place Ven” гудамжинд анхны дэлгүүрээ нээснээс 30 жилийн дараа АНУ-ын Нью-Йорк хотод хилийн чанад дахь салбараа нээсэн түүхтэй.
Богино хугацаанд амжилтад хүрсний нэг нууц нь тэдний патентлагдсан, шинэлэг бүтээл болох “Mystery Set” аж. Уг бүтээлийг хийхэд урлаач 300-гаас дээш цагийн ур ухаан шаарддаг нарийн ажиллагаатай. Уг брэнд нь амьтад, цэцэгс, байгалийг гоёлдоо дүрсэлдгээрээ онцлогтой.
Алдартай хэрэглэгчид: Италийн хатан хаан Мари Хосе, Маргот Робби, Камерон Диаз, Мэрайя Кэри
Үнэ ханш: 1500- 490 000 ам.доллар
Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй Van Cleef & Arpels: 2011 онд 4 226 500 ам.доллароор зарагдсан 8.24 каратын бадмаараг болон очир эрдэнийн хосолмол бөгж.
Эх сурвалж: wpdiamonds
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ