“Үнэргүй орчин” давлагаа эхэлжээ

| Нийтэлсэн Mar 10, 7:07 | Редакцын булан

Үзсэн : 256

scent-free-zone

 

“Үнэргүй орчин” давлагаа эхэлжээ

Хүмүүс гоо сайхны болон өрөө тасалгааны тансаг үнэртэнг түгээмэл хэрэглэдэг. Энэ нь гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлэх,  сэтгэл санааг өөдрөг байлгах, тайвшруулах зэрэг сайн талтай ч бидний эрүүл мэндэд багагүй уршиг тарьж байдаг гэвэл та итгэх үү?

Орчин үед өрөө, тасалгааны агаарын чанар нь хүний эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлөх болсонд дэлхий нийт санаа зовних болжээ. Өөрөөр хэлбэл

ахуйн хэрэглээний болон бидний өдөр тутамдаат дурлан хэрэглэдэг үнэртэн сүрчиг, арьс үс арчилгааны бүдээгдэхүүн дэх химийн бодис нь агаарт ууршиж, амьсгал давчдах, толгой өвдөх гол шалтгаан болдог ажэ. Түүнчлэн анхаарал төвлөрөх чадвар буурч, ажлын бүтээмж ч эрс багасдагийг судалгаагаар тогтоожээ.

Үүнтэй холбогдуулан олон улсад “Үнэргүй орчин”  давлагаа дэлгэрч,  дотоод орчинд аль болох үнэргүй бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалсаар буй. Тэр бүү хэл Канад улсад “Үнэргүй орчин” бодлогыг гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд буй.

Иймд өөрийхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө аль болох эко хэрэглээг сонгож, элдэв үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй болох нь.

 

Эх сурвалж: sciencedirect.com 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол