08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 13, 12:12 | Эрүүл мэнд
АНУ-д умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папилломавирусийн “Gardasil” вакцины гурван тунг 2006 оноос хийж эхэлжээ. Үүнийг 2014 онд бууруулан, 15-аас доош насныханд хоёр тунг тарьж эхэлсэн байна.
Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дархлаажуулалтын шинжээчдийн стратегийн зөвлөхийн мэдээлснээр, уг вакцины зөвхөн нэг л тун нь умайн хүзүүний хорт хавдраас хамгаалахад хангалттай аж.
Эл хавдраар эмэгтэйчүүд өвчилдөг ч үүсгэгчийг нь ихэвчлэн эрчүүд халдаадаг тул уг вакциныг хүйсээс үл хамааран, өсвөр насныхныг бүхэлд нь хамруулах шаардлагатайг ДЭМБ-аас зөвлөжээ.
Эх сурвалж: Interestingengineering.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ