Улс төргүй, “шантаажгүй” эерэг мэдээллийг чанартай түгээх QNEWS.mn мэндэллээ

| Нийтэлсэн Mar 24, 10:10 | Онцлох мэдээ

Үзсэн : 5616 2

Нийгмийг сайн сайханд хөтлөх Qnews.mn мэдээллийн сайт мэндэллээ. Улс төргүй, “шантаажгүй”, гэгээлэг, сонирхолтой мэдээллийг голчлон түгээх зорилготой манай сайтын хамт олон нь үйл явдал хөөх бус, зөвхөн шаардлагатайг нь үнэн бодитой, тэнцвэртэй, шуурхай, мэргэжлийн түвшинд чанартай хүргэхийг чухалчилна.

Мөн бид ямагт бие даасан, хараат бус байдлаа эрхэмлэхийн сацуу иргэний сэтгүүл зүйг дэмжин ажиллана. Үүнээс гадна шинжлэх ухаан, технологийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд түүчээлэх, үндэснийхээ зан заншил, өв соёл, уламжлал, шинэчлэлийг хослуулан таниулах, хойч үедээ үлдээхэд сэтгүүл зүйн үүргээ онцгойлон биелүүлэхийг зорино.  

QNEWS.mn-ийнхэн сайтын тогтсон дэг, хандлагыг өөрчлөхийг эрмэлзэж, шинэлэг өнгө төрхтэйгөөр загварчлахыг хичээлээ. Цаашид бид вэбсайтаа улам сайжруулан хөгжүүлж, шинэ, сонирхолтой мэдээ, мэдээлэл, ярилцлага, сурвалжилга, нийтлэлүүдээ та бүхэндээ тасралтгүй хүргэх болно.

сайт зураг

 

lifestyle hsg

 

Хүндэтгэсэн: QNEWS.mn сайтын хамт олон

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • Naeem Ijaz - [124.29.230.37]

    1 жилийн өмнө

    The Website Will Goes Boom

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол