“Үлэмжийн чанар” түүхэн дуулалт жүжиг тоглоно

| Нийтэлсэн Mar 15, 4:04 | Кино, жүжиг

Үзсэн : 314

safe_image (2)

Говийн ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” түүхэн дуулалт жүжгийг Үндэсний урлагийн их театрынхан энэ сарын 17, 18-нд олны хүртээл болгоно. Данзанравжаа судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгой жүжгийн зохиолыг бичиж, тус театрын ерөнхий найруулагч А.Даваахүү тоглолтыг найруулжээ.

Жүжгийн хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ ажилласан бол ноён хутагтын дүрд гавьяат жүжигчин Б.Батмэнд, Б.Бямбадорж нар тоглох гэнэ. Энэхүү дуулалт жүжгийг 2008 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд найруулан анх толилуулж байсан билээ.

Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 30, 40, 60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 17-ны өдрийн тасалбар нь зарагдаж дуусжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол