"УЛААНБААТАР МАРАФОН"-ны бүртгэл үргэлжилж байна

| Нийтэлсэн Apr 21, 14:02 | НИЙГЭМ

Үзсэн : 351

бөаЖил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон 2022” тэмцээнийг ирэх сарын 28-нд зохион байгуулна. Энэ үеэр мөн “Автомашингүй өдөр” арга хэмжээ болдог билээ. Марафоны бүртгэл дөрөвдүгээр сарын 14-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх аж.

Марафонд оролцож буй гүйгчид 5-42 км зайд хурд, хүчээ сорих юм. Богино зайн буюу 1.5-5 км-т гүйх бол дүүргүүдийн спорт хороонд бүртгэнэ. Харин 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэлийг Монголын хэт холын марафон гүйлтийн хорооноос зохион байгуулж байна.

Ойрын зайн гүйлтэд бүртгүүлэх бол цахим үнэмлэх, нэг хувь цээж зураг, эмчийн зөвшөөрсөн бичиг зэргийг авчирна.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол