Улаанбаатар 78 012 тонн шатахууны нөөцтэй

| Нийтэлсэн Apr 19, 17:05 | Эдийн засаг

Үзсэн : 303

Шатахууны нөөц хомстсоны улмаас үнэ нь нэмэгдэх нь гэсэн мэдээллүүд нийгмийн сүлжээгээр хөвөрч эхлэв. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны статистик мэдээгээр, энэ сарын 15-ны байдлаар манай улсад 148.618 тонн шатахууны нөөц байна. Үүнээс АИ-92 нь 52 138 тонн буюу 39 хоног ашиглах нөөц үлджээ. А-80 нь 11 678, дизель түлш 79 296, АИ-95 нь 4713 тонн байгаа нь 29-70 хоногийн хэрэглээ аж.  

Харин Улаанбаатарт нийт 78 012 тонн шатахуун байгаа ажээ. АИ-92 автобензин 30 770, А-80 нь 3161, АИ-95 нь 3010, дизель түлш 40 321 тонн бий гэнэ. Энэ нь 32-45 хоногийн нөөц юм байна.

Манай улс он гарснаас хойш 470.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол