24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 22, 6:06 | ЭНТЕРТАЙНМЕНТ
Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар бүтээсэн “Улаан цэцэг” уран сайхны кинонд С.Удвалын залуу насны дүрд тоглосон залуу жүжигчин Б.Хунцэнгүүн шинэ дүрээрээ эргэн ирэх нь. Түүний гол дүрд нь тоглосон “Үүрдийн хайр” кино нөгөөдөр нээлтээ хийх аж. Түүнтэй хамт жүжигчин О.Амгаланбаатар гол дүр бүтээсэн байна.
“Аполло фильм”-д бүтээсэн тус киноны ерөнхий найруулагчаар Ц.Анхбаяр ажиллаж, зохиолыг нь Л.Таванбаяртай хамтран бичжээ. Тус киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд залуусын хайр дурлал, үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг харуулах аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ