03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 20, 2:02 | ДЭЛХИЙ
Европын хэсэг улстөрч 2022 оны Нобелийн энх тайвны шагналд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг нэр дэвшүүлэх санаачилга гаргажээ.
Тэдгээр улстөрч Норвеги дахь Нобелийн хороонд хандан шагналын шалгаруулалтын явцыг эргэн харж, өргөдөл хүлээн авах хугацааг гуравдугаар сарын 31 хүртэл сунгах хүсэлт гаргасан байна.
Үүгээрээ тэд дэлхий нийт Украины ард түмний талд байгааг харуулахыг хүсжээ. В.Зеленскийг нэр дэвшүүлэх уриалгад 36 улстөрч гарын үсэг зурсан бөгөөд тэдний олонх нь Нидерландын засгийн газрын гишүүд аж. Тэдний дунд тус улсын Батлан хамгаалахын сайд асан Анк Бижлевелд, Гадаад хэргийн сайд асан Бен Бот нар багтсан байна.
Энэ жилийн Нобелийн шагналд нэр дэвшигчдийн материалыг нэгдүгээр сарын 31 хүртэл хүлээн авсан бөгөөд шагналын хороо 251 хувь хүн, 92 байгууллагын нэрсийг хүлээн авчээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ