24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 14, 5:05 | ДЭЛХИЙ
ОХУ-ын цэргийнхэн Украины Запорожье атомын цахилгаан станц (АЦС) руу дайрсны улмаас гал гарчээ. “BBC” цахим хуудсанд мэдээлснээр гуравдугаар сарын 3-ны шөнө гал нээсэн бөгөөд станц дотор шархадсан хүмүүс ч байгаа аж. Оросын танкууд хот руу нэвтэрч, АЦС-ыг хяналтдаа авахыг оролдсон боловч ажилчид нь болон нутгийн оршин суугчид атомын цахилгаан станц, зэргэлдээх орох замыг хааж зогссон гэж мэдэгдэв. Запорожье АЦС-ын ажилчдын нэг нь “ZNPP” телеграм суваг руу Оросын цэргүүд атомын станц руу гал нээсэн тухай видео зурвас илгээжээ.
Хэрэв атомын цахилгаан станц дэлбэрвэл Европыг хамарсан томоохон хор хохирол учирч болзошгүй юм. Энэхүү байгууллага нь Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц аж. Тус цахилгаан станц зургаан том блокоос бүрддэг бөгөөд Чернобылын АЦС-тай харьцуулахад орчин үеийн технологид суурилсан хамгааллын бүтэцтэй юм байна.
Эх сурвалж: BBC
Э.Номин-Эрдэнэ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ