Украины ДНБ 45 хувиар буурах төлөвтэй

| Нийтэлсэн Apr 11, 12:12 | ДЭЛХИЙ

Үзсэн : 526

_121827716_gettyimages-82980810qnewsЗөрчилдөөний улмаас Украины үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн талаас илүү хувь нь хаалгаа барьж, экспорт буурсан талаар Дэлхийн банк мэдээллээ.

Тэдний тооцоолсноор, энэ онд Украины ДНБ 45 хувиар буурах аж. Харин Оросынх хориг арга хэмжээнээс үүдэн 11 хувиар буурах төлөвтэй байна.

Тус банкны дэд ерөнхийлөгч Анна Бьерде мэдэгдэлдээ “Украинд их хэмжээний санхүүгийн дэмжлэг яаралтай хэрэгтэй” хэмээлээ. Одоогийн байдлаар Дэлхийн банк Украинд нэг тэрбум долларын тусламж илгээсэн бөгөөд ирэх саруудад үнийгээ хоёр дахин нэмэгдүүлэх аж.

ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн сарын дундуур Хар тэнгист тээвэрлэлт хийж явсан Украины 90 хөлөг онгоцыг гацаасан. Үүний улмаас тус улсын үр тарианы экспортын 90 орчим хувь, нийт экспортын тал нь тасарсан байна.

Хар тэнгисийн боомтоор дэлхийн улаан буудайн 30, эрдэнэшишийн 20, наранцэцгийн тосны экспортын 75 хувь нь дамжин өнгөрдөг. Тэр дундаа нэрэнцэцгийн экспортоороо дэлхийд I ордог Украины тээвэрлэлт зогссон байна. Мөн дайны нөхцөл8 байдал нь газар тариалан, ургац хураалтад ч нөлөөлжээ.

Түүнчлэн дээрх орнуудаас гадна Киргиз, Беларусь, Молдав, Тажикистан зэрэг орон эдийн засгийн уналттай байх талаар ч Дэлхийн банкнаас мэдээлжээ. ОХУ-ын эхлүүлсэн дайн Зүүн Европ,Төв Азийн орнуудад цар тахлаас ч илүү хүчтэй нөлөөлнө гэж тус банк дүгнэсэн байна.

Эх сурвалж: Aljazeera, BBC

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол