Украин зураачийн зүрх шимшрүүлэм “зурган тэмдэглэл”

| Нийтэлсэн Apr 22, 16:04 | ДЭЛХИЙ

Үзсэн : 765 20

Украины зураач Ольга Вилсон эх оронд нь нүүрлээд буй хүнд хэцүү цаг үеийг зургаар тэмдэглэн үлдээж, бүх дэлхийд таниулахыг хүссэн байна. Тэрбээр "Бидэнд ганц л гэр бий. Тэр бол манай гараг. Гэрээ бид аюулгүй байлгах ёстой. Хүн бүр онцлог сэтгэл зүрхтэй, түүхтэй. Хүний амь зүгээр нэг тоо, статистик биш" хэмээжээ. Түүний сэтгэл зүрхийг тольдоно уу.

1. Дайнаар зөвхөн хүн зовдог юм биш. Эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх бүх амьтад хоол, хүнс, усны хомстлоор, эсвэл бөмбөгдөлт, буудлагад өртөн олноор үхэж байна. Бородянкад болсон аймшигтай үйл явдлын бичлэгийг үзсэн. Сайн дурынхан 485 амьтнаас 150 орчмыг нь л амьдаар олсон. 

нохой

2.Анастасия Яланская сүүлийн амьсгалаа дайны арав дахь өдөр буюу гуравдугаар сарын 4-нд хураалаа. Буча хотэзэн

3. Энэхүү гар Ирина Фолкинагийнх юм. Бид мартахгүй. Буча хот.

бүсгүй

4.Мариуполийн төрөх эмнэлэг рүү гал нээхэд жирэмсэн бүсгүй амиа алдсан. 

жирмээ

5.Мариуполийн оршин суугч, орос иргэн 11 настай охины нүүр лүү буудсан. Тэр мэргэжлийн гимнастикчин болохыг мөрөөддөг байлаа. 

шарх

6. Түүхч Борис Романченко 96 насандаа таалал төгсөв. Бидэнд ихийг хүүрнэх нэгэн. Тэр фашистын хорих лагерьт хоригдож байсан. Гэвч Оросын армийн бөмбөгдөлтөөс амьд үлдэж чадсангүй.

AD-War-Notes-Drawings-Ukraine-Olga-Wilson-06

7. Галт тэрэгний дамжуулагч Наталья Бабичева.

Нүүлгэн шилжүүлэх галт тэрэгний үйлчлэгч хоёр долоо хоногийн хугацаанд Украины өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг аварсан. Хэсэг хүүхдүүдийг авахаар Лайман руу явах гэж байгаад галд өртөн нас баржээ. Охин нь ээж шигээ зоригтой байхыг хүсдэг гэжээ.

галт

8. Оросын армийнхан гуравдугаар сарын 11-нд Креминнагийн асрамжийн газар луу танкнаас буудсан байна. Энэ байшинд ахмад насны 56 хүн газар дээрээ нас баржээ. 

өндөр

9. Өглөө бүр найз нөхөд, хамаатан саднаа амьд сэрүүн байгааг шалган чат бичдэг.

чат

10. Саша хойд эцэг болон ээжийн хамт Гостомелээс гарах гэж байгаад галд өртөн, нэг гараа алдсан. 

гар

11. Хоёрдугаар сарын 28-нд Макарив тосгоны ойролцоо орос цэргүүд 30 мм-ийн их буугаар  "Daewoo lanos" машин руу бууджээ. Тэр машинд өндөр настай хос байсан.

хос

12. Ирпин хотын ойролцоох нүүлгэн шилжүүлэх автобус руу явж байсан нэгэн гэр бүлийн гишүүд бүгд нас баржээ. Бүсгүйн эцэг Сергей Перебинис эмгэнэлт явдлыг мэдээний гэрэл зургуудаас олж мэдсэн. Гуравдугаар сарын 6.

гэр бүл

13.Гуравдугаар сарын 16-ны үдээс хойш Оросын нисэх онгоц Мариуполь хотын төв дэх драмын театр луу бөмбөг хаяв. Уг нь драмын театрыг хоргодох байр болгон ашиглаж байсан юм.

театр

14. Дайн эхэлснээс хойш олон зуун хүүхэд эцэг, эхээ алдаж, төөрч хаягдсан.

хүү

15.Саша хүү эмээтэйгээ эзлэгдсэн Вышхород дүүргээс зугтав. Завь нь хөмөрч, эмээ болон бусад хүн нас баржээ. Хүү аврах хантаазтай байсан тул эрэн хайх багийнхан түүнийг амьд байгаа гэсэн горьдлого тээсэн ч гурван хоногийн дараа цогцсыг нь олсон. 

эмээ охин

16.  Оросын цэргийнхэнд олзлогдон, амь үрэгдсэн Буча дүүргийн Мотыжин тосгоны дарга Олха Сухенко, түүний нөхөр Ихор, хүү Александр нарыг дөрөвдүгээр сарын 7-нд оршууллаа. Тэднийг тамлан хөнөөсөн байв.

AD-War-Notes-Drawings-Ukraine-Olga-Wilson-18

17. Хоргодох байранд ач хүүгээ сэрээхгүйг хичээн, элгэндээ тэвэрч буй өвөө.

өвөө

18.Краснобрыж Игорь Витальевич төрсөн нутаг болох Мариуполь хотоо хамгаалж яваад нас баржээ.

AD-War-Notes-Drawings-Ukraine-Olga-Wilson-23

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • art lover - [66.181.160.124]

    1 жилийн өмнө

    үгээр хэлж боломжгүй мэдрэмжийг зураг л хүний сэтгэлд хүргэдэг

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Хүслэн - [66.181.160.74]

    1 жилийн өмнө

    Гунигтай юмаа

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Munhtsetseg - [202.126.89.223]

    1 жилийн өмнө

    Bid 1 Delhi deer amidardag uneheer zurh shimshirmeer ym

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол