Үймээний хажуугаар Украинд 10 мянга гаруй хос гэрлэлтээ бүртгүүлжээ

| Нийтэлсэн Mar 16, 10:10 | ДЭЛХИЙ

Үзсэн : 228

newFile-6

Орос Украины хоорондын зөрчилдөөн 21 дэх хоногтоо үргэлжилж байна. Эл хугацаанд гурван сая гаруй хүн Украинаас дүрвэж, 690 гаруй энгийн иргэн амиа алджээ. Тэдгээрийн 50 гаруй нь хүүхэд аж. Тэгвэл үүний хажуугаар гэрлэлтээ батлуулсан хос ч цөөнгүй байсан аж. Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн хоёрдугаар сарын 24-нөөс хойш 10 683 залуу хос гэрлэлтээ батлуулжээ.

Мөн 10 767 хүүхэд мэндэлсэн байна.

Украины дүрвэгсдийн олонх нь Польш, Румин, Унгар, Молдав, Словак руу дүрвэж буй. Гуравдугаар сарын 15-ны байдлаар дүрвэгсдийн тоо, улс:

  • Польш 1 808 436
  • Унгар 263 888
  • Словак 213 000
  • Молдав  337 215
  • Румин 453 432
  • ОХУ 142 994
  • Беларус 1 475 хүн бүртгэгдсэнийг НҮБ-аас мэдээллээ.

Эх сурвалж: BBC

Э.Номин

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол