Шоштой Тако

| Нийтэлсэн Apr 22, 15:03 | Хоол, жор

Үзсэн : 354

Дулааны улирал эхэлж буй энэ үед махан хоолоо багасгах нь эрүүл мэндэд ээлтэй. Цагаан хоолтон болон жингээ барьж буй хүмүүст заримдаа хурдан бөгөөд амттай юу хийж идэх вэ гэж тархиа гашилгах үе гардаг. Тэгвэл энэ асуудалд тань “шипи” өгье.  

Орц

  • Канола тос 1 халбага
  • Жижиглэсэн дунд зэргийн сонгино 1 ширхэг
  • Цэвэрлэж хэрчсэн чинжүү 1 ширхэг
  • Жижиглэсэн сармис 2 хумс
  • Нунтаг чинжүү 1 халбага
  • Нунтагласан cumin 2 халбага
  • Нунтагласан кориандр 1 халбага
  • шарсан шош 1 лааз
  • хар шош 1 лааз
  • улаан лооль 1 лааз
  • 8 инч (20.32 см)-ийн бүхэл үрийн тортилла гурил 4 ширхэг
  • Нэмэлт амтлагч: үрсэн чеддар бяслаг, шоо дөрвөлжин хэрчсэн авокадо, цөцгий, салса

exps112682_HCK163687B09_02_1b-6


 

Хийх аргачлал:

  1. Хайруулын тавган дээрээ тосоо хийж, дунд зэргийн гал дээр халаагаад сонгино, сармисаа шаргалттал нь хуурна. 
  2. Дээр нь бусад орцоо нэмж, сайтар хутгаад, галаа дахин багасгаад 7-10 минут жигнэнэ.
  3. Эцэст нь болсон шанзаа тортилла гурилан дээрээ тавьж, бяслаг, авокадо, салса зэргийг нэмж, зөөхий асгаад нямбайлан боогоорой. Энэ удаагийн өглөөний цайнд идэх шоштой амтат Тако таалагдана гэдэгт итгэлтэй байна. Амжилт.


Тэжээллэг чанар: 413 калори

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол