Лондон “Uber” таксины үйл ажиллагааг хүлээн зөвшөөрлөө

| Нийтэлсэн Mar 28, 17:05 | Технологи

Үзсэн : 307

АНУ-ын такси үйлчилгээний “Uber” компанийнхны Лондонд үйл ажиллагаа явуулах эрхийг 30 сараар сунгасныг ВВС мэдээлэв.

“Uber” твиттер хуудсандаа "Лондон хотын тээврийн агентлаг нь салбартаа аюулгүй байдлын хамгийн өндөр стандарт баримталдаг. Бид уг шалгуурт тэнцсэндээ баяртай байна" хэмээн жиргэжээ. Лондон хотын тээврийн агентлаг, “Uber” компани хооронд удаан үргэлжилсэн зөрчил эцэс болсныг энэхүү үйл явдал харуулж байна.

Тус компани нь удаа дараа тусгай зөвшөөрлөө хураалгасны эцэст аюулгүй байдлаа бүрэн шинэчилснээр эргэн иржээ. Жишээлбэл, “Uber” аппликэйшний “panic” товчлуур нь жолоочийн ёс бус, аюултай үйлдлийг мэдэгдэн, жолооч болон зорчигчдод замын турш аудио бичлэг хийх боломж бүрдүүлсэн аж.

Ташрамд, “Uber” нь 2025 оноос зөвхөн цахилгаан машинаар иргэдэд үйлчлэх тухайгаа олон нийтэд зарлажээ.

 

Эх сурвалж: Theverge.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол