Энэ өдөр “Twitter” нийгмийн сүлжээг байгуулжээ

| Нийтэлсэн Mar 21, 3:03 | Танин мэдэхүй

Үзсэн : 265

- 537 оны энэ өдөр Ромыг бүслэх үеэр герман гаралтай, Остроготикийн хаан Витижес хотын зүүн болон хойд ханыг нэвтрэх гэж оролдсон ч ромчууд Византийн генералуудын тусламжтайгаар довтолгооноос хамгаалж чаджээ.

- 1188 оны энэ өдөр Антокү Японы хаан ширээнд залрав. Тэрээр тус улсын 81 дэх эзэн хаан юм.

- 1804 оны энэ өдөр Франц улсад "Наполеоны кодекс"-ыг хэрэгжүүлж эхлэв. Уг кодекс ёсоор Францын жирийн иргэн, олон нийтийн газар, барааны тэмдэгт, газар нутгийг Наполеон гэсэн нэрээр нэрлэхийг хориглосон аж.

- 1904 оны энэ өдөр "М&М", "Маrs" шоколадыг зохион бүтээсэн Форрест Марс мэндэлжээ.

- 1918 оны энэ өдөр Дэлхийн I дайнд Германы арми “Micheal” хэмээх цэргийн ажиллагааг эхлүүлэв.

- 1965 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлаг “Ranger” хөтөлбөрийн сүүлийн хөлөг болох "Ranger 9" хөлгийг хөөргөсөн байна.

- 1986 оны энэ өдөр Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын тамирчин Деби Томас тэргүүлэв. Тэрбээр тус тэмцээний түүхэнд түрүүлсэн анхны хар арьстан тамирчин болжээ.

- 1990 оны энэ өдөр Намиби улс тусгаар тогтнолоо зарлав. Тус улс нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын харьяанд 75 жил оршсон байна.

- 2001 оны энэ өдөр "Hyundai" компанийг үндэслэгч Чун Жү Ёнг таалал төгсжээ.

- 2006 оны энэ өдөр “Twitter” нийгмийн мэдээллийн сүлжээг байгуулав.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол