Twitch-ийн хамгийн их үзэлттэй арван тоглоом

| Нийтэлсэн Apr 19, 11:11 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 1167

twitch tamga hehe1Видео тоглоомын шууд дамжуулалтын хамгийн том платформ Twitch 11 “нас” хүрчээ. Бид энэ удаад уг платформын хамгийн хандалт авсан төрлүүдийг танилцуулж байна.

  • 10. “World of warcraft” (1.88 тэрбум цаг)

World-of-Warcraft-request-letter

“Blizzard”-ын зохион бүтээсэн “World of warcraft” тоглоом сүүлийн жилүүдэд уналтад ороод байсан ч саяхнаас дахин сэргэх болжээ. Үүнд “Race to world” арга хэмжээ их нөлөөлсөн гэж тоглоом сонирхогчид үзэж байна. “WoW” оролдож үзээгүй “хуучны” тоглоомчин цөөхөн биз ээ.

  • 9. “Minecraft” (1.88 тэрбум цаг)

parentsultimateguide-minecraft-blog
2016-2019 онд “Minecraft” тоглоом Twitch-д тийм ч алдартай байгаагүй бөгөөд энэ хугацаанд ердөө 100 сая хүрэхгүй цаг л үзсэн байжээ. Гэтэл 2020 оноос эхлэн огцом тэсрэлт хийж, тухайн жилд хүмүүс уг тоглоомын шууд дамжуулалтыг үзэхийн төлөө 510 сая цаг зарцуулсан байна. Харин өнгөрсөн жил энэ төө 863 сая цаг болж өсжээ. 

  • 8. “Valorant” (2.06 тэрбум цаг)

Valorant-Definition-3

Хоёрхон жилийн өмнө нээсэн “Valorant” дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй видео тоглоом, мөн и-спортын төрөл. “Riot”-ийн хөгжүүлдэг эл бүтээл “First person shooter” (FPS) төрлийн тоглоомын дүрүүдэд онцгой чадвар нэмж өгснөөр маш олон хүнд таалагдах болсон юм.

  • 7. “Heartstone” (2.12 тэрбум цаг)

default-4fff3c606c794dc03a915b9071f562d3

2016 оноос хойш үзэгчдийн тоо нь тогтмол буурч байгаа ч “Heartstone” жагсаалтын VII-т бичигдлээ. “Blizzard”-ын эл тоглоом магадгүй ирэх жил жагсаалтаас хасагдах байх.

  • 6. “Call of duty” (2.54 тэрбум цаг)

codwz25

Дэлхийн хамгийн алдартай цуврал тоглоомуудын нэг хэдий ч “Call of duty” нь “Minecraft”-ын адилаар 2016-2019 онд Twitch-д тийм ч амжилттай байгаагүй. Харин 2020 онд “Battlefield” төрлийн “Warzone” хувилбар нь гарснаар “тэсрэлт” хийжээ.

  • 5. “Dota 2” (3.11 тэрбум цаг)

dota-2-generic

И-спортын хамгийн том шагналын сантай тэмцээн “Dota 2”-ийн төрлөөр болдог. Зарим хүн “Dota 2”-ыг үеэ өнгөрөөсөн хэмээдэг ч өдийг хүртэл “Steam”-ийн хамгийн том тоглоом хэвээр байна.

  • 4. “Counter-strike:Global offensive” (3.46 тэрбум цаг)

Counter-Strike-Global-Offensive-CS-game_1920x1080

Видео тоглоомыг монголчууд “Counter-strike”-гүйгээр төсөөлшгүй. Бусад тоглоомын адил 2020 оныг хүртэл тийм ч өндөр үзэлттэй байгаагүй ч гэнэт өссөн. Энэ нь магадгүй цар тахалтай холбоотой биз ээ. Ташрамд сонирхуулахад, Монголын IHC баг саяхан ДАШТ-д оролцох эрхээ авсан билээ.

  • 3. “GTA V” (3.99 тэрбум цаг)

gta-v-speedrun-no-damage-taken-complete

2019 оноос хойш хамгийн олон хүн үзсэн тоглоом бол “Gta V”. “Grand theft auto” цуврал үргэлж л гайхалтай тоглоом байсаар ирсэн. Харин уг платформоор ийм олон хүн үзэх болсон шалтгаан нь тоглоомын онлайн серверүүд нэмэгдсэнтэй нь холбоотой.

  • 2. “Fortnite” (4.74 тэрбум цаг)

VGogqv7gXNMWZZSQ68KQUV-1200-80

“Battle Royal” төрлийн анхдагчуудын нэг “Fortnite” гарсан даруйдаа шуугиан, тарьж маш олон хүний сонирхлыг татах болсон. Гэсэн ч сүүлийн жилүүдэд үзэгч, сонирхогчдын тоо нь бага зэрэг буурч буй. Саяхан “Epic games”-ийн зүгээс “Fortnite” тоглоомоос олсон 14 өдрийн орлогоо буюу 144 сая ам.долларыг Украины дайны хохирогчдод олгосон юм.

  • 1. “League of legends” (7.91 тэрбум цагийн үзэлт)

AKOWAE227JGRFEHUHTCNVT7RZM

Судалгааны тэргүүнд “Riot games”-ийн хөгжүүлдэг алдарт “League of legends” бичигдлээ. 2016-2019 онд тус тоглоомыг жил бүр нэг тэрбум цаг үзсэн байдаг бол 2021 онд 1.7 тэрбум болж нэмэгджээ. Ингэснээр үзэгчид “LOL”-д хамгийн их хугацааг буюу 7.91 тэрбум цагийг зарцуулсан гэсэн үг.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол