Төрсөн сардаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай

| Нийтэлсэн May 2, 15:03 | НИЙГЭМ

Үзсэн : 590 3

Засгийн газраас хүн амын эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх зорилгоор бүх насныхныг үзлэг, оношилгоонд жил бүр хамруулах шийдвэр гарган, уг кампанит ажлыг эхлүүлээд байна. Үзлэг, шинжилгээг иргэдийн насных нь ангиллаар, зонхилон тохиолддог өвчин, эмгэгийн зургаан багцад хуваан, тусламж, үйлчилгээ үзүүлэх болсон.

Эмнэлгийн үндсэн эмчилгээ, үйлчилгээг орхигдуулахгүй байх үүднээс сум, өрх, дүүргийн болон III шатлалын лавлагаа төвүүд урьдчилан сэргийлэх үзлэгт өдөрт 50-60 хүнийг хамруулахаар тогтоод буй. Мөн хүлээгдэл, чирэгдэл учруулахгүйн тулд иргэдийг төрсөн сараар нь шинжилгээ, оношилгоонд хамруулахаар төлөвлөжээ. Жишээлбэл, та зургадугаар сард төрсөн бол тухайн сардаа л үзлэгт хамрагдах бөгөөд эл хуваарийг сум, өрхийн эмнэлгээс нь урилга хэлбэрээр илгээх аж. Харин иргэд үүний дагуу тогтсон өдрөө шинжилгээндээ хамрагдана. Эл журмаар 1-4 дүгээр сард төрсөн иргэд 2023 оны эхний улиралд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана гэсэн үг.

279695565_1891785194348290_8907301246008679726_n

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол