03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 11, 11:11 | НИЙГЭМ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн нярайд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг нь сайжруулсаар ирсэн. Мөн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах хүрээнд орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг сургаж, шаардлагатай үед телемедицинээр буюу алсын зайнаас зөвлөгөө, заавар өгдөг.
Үүний дагуу нярайн долоо дахь цуврал мэс заслыг орон нутагт хийжээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийнхөн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэнтэй хамтран 12 хуруу гэдэс нь төрөлхийн битүү төрсөн нярайд мэс засал хийсэн нь ийн амжилттай болжээ. Уг эмгэг нь 8000 амьд төрөлтөд нэг тохиолддог гэнэ.
Түүнчлэн тус төвийнхөн нарийн гэдэсний чацархайн гаралтай уйланхайт хавдрыг дурангийн мэс заслын аргаар эмчилж буй юм байна. Тэгвэл эл эмгэг нь 12 000 амьд төрөлтөд нэг оношлогддог аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ