24,Sep 2023
| Нийтэлсэн May 3, 14:02 | СПОРТ
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах, нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд Сүхбаатарын талбайд хотын аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна. Тэмцээнд зориулж Сүхбаатарын талбайд 90х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай байгуулжээ. Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шигшээ багийнхан өрсөлдөх аж. Одоогоор Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн багууд бүртгүүлжээ. Ялсан багийнхан Увс аймгийн Улаангомд ирэх наймдугаар сард болох 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байртай үндэсний цомын төлөө өрсөлдөх гэнэ. Тэмцээн ирэх ням гарагт эхэлж, 18 хүртэл үргэлжилнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ