03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 8, 18:06 | НИЙГЭМ
“Төр өөрөө хэмнэ” уриатай залуусын тайван жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, Ерөнхий сайдад нэгдмэл шаардлагаа хүргүүлсэн. Залуусын хамгийн түрүүнд шаардаж буй зүйл нь шаардлагагүй тансаг, хэрэглээний төсвийг танах юм.
Л.Оюун-Эрдэнэ сайд залуустай уулзсаны дараа төрийн худалдан авах үйл ажиллагааны “Tender.gov.mn” платформд зарлагдсан төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах нийт 1.32 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерийг цуцалжээ. Тодруулбал,
Улсын дээд шүүх – 400 сая төгрөг
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг
Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг
Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг
Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг
Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг
Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарлаад байсныг хүчингүй болгож, цуцалсан байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ