Тик токчин гэр бүлүүд тодорлоо

| Нийтэлсэн Apr 22, 14:02 | НИЙГЭМ

Үзсэн : 231

62623c0e2756fc061a5d8dda

“Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд нийслэлийн ЗДТГ-аас Тик ток видео бичлэгийн уралдаан зарласан билээ. Гэр бүлд эерэг харилцаа, хандлагыг бий болгох, архи, тамхи, аливаа хорт зуршлын хор нөлөөг бууруулах зорилготой тус уралдааны дүнг өнөөдөр танилцуулж, шагналыг нь гардуулав.

20 хоног шахам үргэлжилсэн Тик ток уралдаанд нийт 55 гэр бүл видео бичлэгээ илгээснээс зохих шалгуур ханган, хамгийн өндөр хандалт авсан таван гэр бүлийг шилдгээр нэрлэсэн юм. Ингэхдээ сэдэв нь агуулгатайгаа уялдсан, эсэх, санаа, шийдэл, гэр бүлийн гишүүн бүр оролцсон байдал, хандалтын тоо зэргийг харгалзжээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Фэйсбүүкийн 72 пэйж, группт хуваалцсан байна.

Уралдааны тэргүүн байрт С.Золбоогийн гэр бүл

дэд байрт Б.Даваадашийн гэр бүл, гутгаар байрт Г.Гантулгын гэр бүл, тусгай байрт Ц.Сугарсүрэн болон Г.Гарьдын гэр бүл тус тус шалгарчээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол