Тик токын алдартнуудын "од" болсон түүх

| Нийтэлсэн Apr 13, 10:10 | ДЭЛХИЙ

Үзсэн : 521 1

Тик ток нийгмийн сүлжээг 2016 оны есдүгээр сард БНХАУ-ын “ByteDance” компани үүсгэн байгуулсан бөгөөд хоёр жилийн дараа Musical.ly аппликейшнтэй нэгдсэнээр олонд танигджээ. Өдгөө дэлхийн 150 гаруй оронд 75 хэлээр ашиглаж буй энэхүү платформд бичлэгээ оруулснаар хормын төдийд "од" болох боломжтой гэвэл зарим нь итгэхгүй л байх. Тэгвэл энэ үнэн. 

Тик токчдын амжилтын жагсаалтыг өдгөө тэргүүлж буй алдартнуудын талаарх мэдээлэл болон хамгийн анхны бичлэгүүдийг нь хүргэе.

Жош Ричардс

Жош Ричардс нь 14 настайгаасаа Musical.ly аппликэйшнд бичлэгээ оруулж эхэлсэн байна. Түүний Тик ток хаяг өдгөө 25 сая гаруй дагагчтай болжээ.

Жош 2020 онд “Warner records”-той дуу бичлэгийн гэрээ байгуулсан даруйдаа өөрийн дотнын найз Брайс Холлтой хамтран дуулсан "Still softish" уран бүтээлээрээ урлагт хөл тавьжээ.

Тэрбээр орлогынхоо дийлэнхийг Тик ток болон Инстаграм дахь сурталчилгаанаасаа олдог байна. Нэг сурталчилгаанаас гэхэд л 7396-12 027 ам.доллароор тогтохгүй цалинждаг аж.

@joshrichards

If we hit 6k likes I'm dueting someone😱 Join my lively!!

♬ original sound - scarlett.20000006

Белла Поарч

Белла Поарч Филиппин улсад төрж, өссөн бөгөөд өсвөр насандаа АНУ-ын Техас муж руу нүүж, тус улсын Тэнгисийн цэргийн хүчинд алба хаажээ.

Тэрбээр 2020 оны нэгдүгээр сард Тик ток нийгмийн сүлжээнд “M to the B” дууг "ам барин дуулж" буй бичлэгээ нийтэлсэн нь дорхноо сая сая хүнд хүрчээ. Белла өдгөө косплэй болон видео тоглоомын талаарх хөгжилтэй бичлэгүүдээрээ алдартай болсон.

Түүний дагагчдын тоо 87 сая давжээ. Белла Поарч 2021 оны тавдугаар сард “Warner records” компанитай уран бүтээлийн гэрээ байгуулсан. Түүний анхны уран бүтээл болох “Build a b*tch” дууг нь Youtube-д 380 сая хүн үзжээ.

@bellapoarch To the 🐝 🐝 🐝 #fyp ♬ M to the B - Millie B

Аддисон Рэй

Аддисон Рэй хүүхэд асарч байхдаа 2019 оны долдугаар сард Тик токт хошигнол маягаар нийтэлсэн бичлэг нь цахим ертөнцөд тарснаар түүний алдар нэр түгэх болсон. Тэрбээр одоо 86 сая гаруй дагагчтай. Аддисон зургаан настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Түүний аав, ээж ч мөн Тик токийг идэвхтэй ашигладаг бөгөөд сая сая дагагчтай.

“Forbes” сэтгүүл түүнийг 2020 онд Tик токийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын нэгээр нэрлэжээ.

1999 онд дэлгэцнээ гарсан "She's all that" киноны шинэчилсэн найруулга болох Netflix-ийн "He's all that" кинонд Аддисон өнгөрсөн жил дүр бүтээсэн нь чамгүй амжилт авчирсан байна.

@addisonre If you watch the cover it looks like i’m saying Banana #foryoupage ♬ smv - M4X

Чарли Д’Амелио

Чарли Д’Амелио анхны видеогоо 2019 оны гуравдугаар сарын 30-нд нийтэлснээс хойш хоёр жилийн хугацаанд 127.1 сая дагагч, шүтэн бишрэгчтэй болжээ. Тэрбээр Тик токын түүхэнд 50 сая дагагчтай анхны хүн.

Чарлигийн Тик ток видеонуудын ихэнх нь унтлагын өрөөндөө бүжиглэж буй бичлэг байдаг. Түүний контентууд хэтэрхий энгийн тул "ийм амжилтыг хүртэх эрхгүй" гэж шүүмжилдэг хүн ч олон байдаг аж.

Тэрбээр киноны дүр бүтээх, зар сурталчилгаанд зураг авхуулах, арга хэмжээнд оролцох урилгад “дарагдсан” ч сургуульдаа үргэлжлүүлэн суралцсаар байгаа гэнэ. Завгүй амьдралын хэв маяг нь түүний сурлагад муугаар нөлөөлж байгаа талаар Чарли илэн далангүй хуваалцсан байна.

@charlidamelio

♬ hoes mad - tamale

Дикси Д'Амелио

Чарли Д'Амелио ТикТокт алдартай болсноор түүний эгч Дикси Д'Амелио мөн олонд танигдсан. Дикси 2020 оны нэгдүгээр сард “United talent agency”-тэй гэрээ байгуулан, дуучны карьераа эхлүүлсэн байна.

Чарли, Дикси нар Тик токоос алдарт хүрсэн анхны эгч, дүүс юм. Дикси Д'Амелиог эгч Чарлитай зүйрлэх нь олон. Тэрбээр дүүгээсээ өөр гэдгийг нь хүмүүс ялгаж хараасай хэмээн хүсдэг тухайгаа “Vogue” сэтгүүлд саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.

@dixiedamelio woah @charlidamelio ♬ original sound - cartoon enthusiast

Эх сурвалж: Wikipedia

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол