THE VOICE: Д.Болд шилдэг оролцогч нараа шалгарууллаа

| Нийтэлсэн May 1, 21:09 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 387 1

Галмандах

"The Voice of Mongolia 2022" шоуны III улирлын "Knock Out" шатны сүүлийн дугаарт шүүгч, дасгалжуулагч Б.Наранзун, Д.Болд нарын багийн шилдэг 10 оролцогч үзүүлбэрээ толилууллаа. Нэвтрүүлгийн II хагаст дуучин Б.Болдын багаас эршүүд, өвөрмөц хоолойтой Б.Оюун-Эрдэнэ доргио үзүүлбэрээрээ тоглолтыг эхлүүлсэн. Тус багаас энэ удаагийн дугаарт Б.Оюун-Эрдэнэ, Э.Галмандах, Б.Отгонтэнгэр, Э.Эрхэмбат, Б.Номин нар тунаж үлдсэн билээ.

Эрхэмбаяр

Багийнхаа хамгийн залуу дуучин Э.Эрхэмбат даруухан төрх, уянгалаг хоолойгоороо тайзыг хөгжөөж чадлаа. Түүнийг Монголын “Жастин Бибер” болох боломж байна хэмээн Д.Болд шүүгч үнэлсэн юм. Харин классик дуулалтаараа Б.Номин онцгойров. Мөн жүжиглэлт нь ч олныг байлдан дагуулсан. Тэрбээр хуучны сонгодог, поп “Bang Bang” дууг дуулсан юм.

"Knock Out" шатны хааж, Д.Болдын багийн Э.Галмандах үзүүлбэрээ үзүүлэв. Даруухан залуу дуучин к-попыг монгол маягаар Voice-ын тайзнаа “саагуулсан”. Гэр бүлд нь эмгэнэлт үйл явдал тохиолдсон ч тэрбээр үзүүлбэрээ үзүүлж, мөн дасгалжуулагчийнхаа нулимсыг ч дуслуулаад амжив.

Ийнхүү Д.Болдын багаас Э.Эрхэмбат, Э.Галмандах нар шилдэг 16-д өрсөлдөхөөр шалгарсан юм.

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол